Экологийн цагдаагийн албанд мэргэжилтэн авч байна

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийг нэгтгэн Экологийн цагдаагийн алба байгуулагдаад байгаа билээ.

Энэ алба хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах нэгдсэн бодлого хэрэгжүүлнэ. Мөн алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажиллагааг шуурхай удирдлага, зохицуулалтаар, алба хаагчдыг мэргэжил, арга зүйн удирдлагаар, дээд шатны байгууллага, албан тушаалтныг бодит мэдээ, мэдээллээр хангах зэрэг үүрэг хүлээжээ.  УИХ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиглэлээр ажиллах 170 хүний орон тоо болон шаардагдах зардлыг баталсан юм.

Үүнтэй холбогдуулан тус албанд газар, түүний хөрс, газрын хэвлий, баялаг, ус, ургамал, агаар, ан амьтан судлаач, химич, эм зүйч, биологич зэрэг мэргэжилтэй иргэдийг ажилд авах урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99099679, 96014149, 70191511 дугаарын утсаар авах боломжтой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)