Эзэндээ нэмэх оноо авчирсан НУЛИМС

Ерөнхийлөгч Х.Баттулга Унгар улсын Будапешт хотод болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж, баг тамирчдаа дэмжиж яваа. Энэ үеэрээ ОХУын Ерөнхийлөгч В.Путинтэй хамт нээлтийн ёслол үзэж, албан бус уулзалт хийн, хэд хоногийн дараа болох албан уулзалтынхаа хөрсийг бэлдээд амжсан.

Мөн тамирчдаа чин сэтгэлээсээ дэмжиж, барилдсан охидыг эцгийн үнсэлтээр шагнасан дүр төрхөөрөө тун ч эерэг имиж бүрдүүлээд авав. Гавьяат тамирчин Д.Сумъяаг дэлхийн аваргын алтан медалийн болзол хангахад нулимс унагасан нь Х.Баттулгыг тэгтлээ дэмждэггүй хэсгийг ч уяраасан нь олон нийтийн сүлжээнээс харагдсан.

Магадгүй, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзсэн нь түүний төрийн тэргүүн болсноосоо хойш хийсэн ажлуудаас хамгийн оновчтой, эерэг үр дүн дагуулсан нь байх.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)