ЭЕШ-ын оноо харгалзахгүй оюутан элсүүлэх нь

АШУҮИС-ийнхан нэмэлт элсэлт авч эхэлснээ мэдээлэв. Тэгэхдээ тодорхой мэргэжлүүдээр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгсөн, эсэхээс үл хамаарч оюутан элсүүлэх болжээ. Тодруулбал, сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалтын техникч, эх баригч, нүүр, амны эрүүл ахуйч, уламжлалт анагаахын сувилагчийн ангид элсэгчдээс ЭЕШ-ын оноо шаардахгүй аж. Мөн зүү, төөнө, хөдөлгөөн засалч, эрүүл мэндийн мэдээлэлзүйч, нийгмийн ажилтан, эрүүл мэндийн эдийн засагч, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ажилтан зэрэг мэргэжлээр 480-аас дээш оноотой төгсөгчдийг энэ сарын 24 хүртэл элсүүлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)