ЭЕШ-ын бүртгэл МАРГААШ ХААГДАНА

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд буюу маргааш 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдэгдсэн.

Энэ жил 28 мянган сурагч төгсөж байгаа ч өнгөрсөн жилийн хүүхдүүд нэмэгдээд нийт 32 мянган шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн тооцоолол байгаа аж. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;

2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;

3. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;

4. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)