ЭЕШ-ыг 7 дугаар сарын 2-5-нд орон даяар зохион байгуулахаар шийдвэрлэлээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны 7 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд орон даяар зохион байгуулахаар боллоо.

Шалгалтыг зохион байгуулахдаа  Монгол Улсын Засгийн газар, УОК-ын тогтоолоор баталгаажиж, ЭМЯ-аас боловсруулан гаргасан халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын бүхий л дэглэмийг сайтар сахиж, ажиллахыг үүрэг болгожээ.

2020 онд Улсын хэмжээнд 30,902 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд нийт шалгуулагчдын 27,999 нь энэ онд ЕБС төгсөж буй, 2,903 нь өмнөх онуудад Ерөнхий боловсролын сургууль төгссөн шалгуулагчид байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)