Эд баялаг, сэтгэл санааны тогтвортой байдал тухайн хүний цусны бүлгээс хамаардаг

Цусны бүлгээр хүний санхүүгийн болон сэтгэл санааны байдлыг тодорхойлж болдгийг Японы эрдэмтэд олж мэджээ. Эрдэмтдийн өгсөн мэдээллээр бол нэгдүгээр бүлгийн цустай ихэнх хүмүүс манлайлагч байхыг хүсдэг бөгөөд тийм ч шинж чанар тэдэнд цаанаас нь өгөгдсөн байдаг аж. Тэд маш хурдан шийдвэр гаргаж, зорилгодоо хүрэхийн тулд маш сайн төлөвлөгөө бодож боловсруулж, мөнгөнд ариг гамтай ханддаг гэнэ. Хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс маш хөдөлмөрч, зүтгэлтэй зан чанараараа ялгардаг юм байна. Ямар нэгэн зүйл нь төлөвлөгөө дагуу явагдаагүй байвал сэтгэл санаагаар унаад байдаггүй бөгөөд ямар ч нөхцөлд зорилгодоо хүрэх эрч хүчтэй хүмүүс аж. Ийм хүмүүст мөнгөний гачигдал гэж байдаггүй гэнэ. Харин гурав, дөрөвдүгээр бүлгийнхэн ихэвчлэн уран бүтээлч хүмүүс байдаг аж. Тэдэнд эд баялаг гэхээсээ илүү оюун санааны эрх чөлөө, өөрийгөө илэрхийлэх явдал илүү чухал тул эдгээр хүмүүс мөнгө хурааж төдийлөн чаддаггүй ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)