Эдийн засгийн судалгааны шилдэг бүтээлүүд маргааш шалгарна

Эдийн засгийн чиглэлээр сурч буй оюутан, судлаачдын судалгаа хийх чадварыг хөхүүлэн дэмжих, бүтээлийг нь нийтэд түгээн дэлгэрүүлж, олон нийтийн эдийн засгийн бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, бодлого боловсруулахад оролцох оролцоог нь нэмэгдүүлэхх зорилготой “Эдийн засгийн судалгаа, шинжилгээний бүтээл шалгаруулах” уралдааны эцсийн шатны шалгаруулалт маргааш болно. Монголбанкны нэрэмжит тус арга хэмжээнд эдийн засгийн оюутнуудаас гадна энэ удаад судлаачдыг хамруулж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт зуу гаруй оюутан, судлаачдын 79 бүтээл ирсэн байна. Харин судлаачдын ангилалд 19 бүтээл ирсэн бол оюутнууд 60 бүтээлийг ирүүлжээ. Эдгээр бүтээлүүдээс судлаачдын ангилалд долоо, оюутны ангилалд зургаан бүтээл тус тус эцсийн шалгаруулалтанд тэнцсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)