Эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн сайд нарт хариуцлага тооцохыг шаардав

МАН­ын бүлэг Ашигт малтмалтын  тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  тухай хуулийн төслийг “тодорхойгүй”  гэж дүгнэв. Тодруулбал, улсын төсвийн  хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь  тогтоосон стратегийн ач холбогдол  бүхий ашигт малтмалын ордод төрийн  оролцооны хэмжээг 51 хувь хүртэл,  хувийн хөрөнгө оруулалтаар нөөцийг  нь тогтоосон, бол тухайн ордод  оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувийг  төр эзэмшинэ гэсэн нь “хэн ч юу ч  гэж тайлбарлаж мэдэх тодорхойгүй  агуулга илэрхийлж байна” гэж тус  бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн  юм. Үүнээс гадна “Хилийн зурвас,  тусгай хамгаалалттай бүс нутагт  ашигт малтмалын үйл ажиллагаа  явуу лахыг зөвшөөрөхөөр тусгасан нь  УИХ­ын бүрэн эрхэд халдаж байгаа  хэрэг” хэмээж байлаа. Тиймээс зарим  заалтыг тодорхой болгох, тогтвортой  байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд  нухацтай хэлэлцэх ёстой гэж бүлгийн  гишүүд санал нэгджээ. Харин Эдийн засгийг эрчимжүүлэх  зарим арга хэмжээний тухай УИХ­ ын тогтоолын төслийг Засгийн газ­ раас өргөн барьж, нөхцөл байдал  хүн дэрснийг  хүлээн  зөвшөөрсөнтэй  хол боо тойгоор холбогдох албан ту­ шаалт нуудад хариуцлага тооцохыг  шаард лаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  ха риуцлага тооцох хүмүүсийн асуудлыг  УИХ­д оруулж ирэхгүй бол Засгийн  газар, түүний тэргүүнийг огцруулах  саналыг МАН­ын бүлгийн зүгээс өргөн  барихаа мэдэгдсэн юм.  Үүний зэрэгцээ “Оюутолгой” төс­ лийг эрчимжүүлэх шаардлагатай гээд  холбогдох гэрээ хэлцэлд нэмэлт, өөрч­ лөлт оруулах ёстой гэв. Мөн Засгийн  газрын гишүүн Х.Баттулга сайдынхаа  үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр  чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ­д өргөн  барьсан талаар “Нэгэнт ажлаа хийхгүй  гэж байхад хүчээр сайдаар ажиллуулна  гэхгүй байх. Хүсэлтийг нь хүлээж  авна гэж найдаж байна” гэж МАН­ын  бүлгийн дарга онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)