Эдийн засаг 6.1 хувиар өснө гэж таамаглав

Монголын макро эдийн засгийн өнгөрсөн арваннэгдүгээр сарын тоймыг эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв гаргаснаа танилцууллаа. 2019 оны гуравдугаар улиралд ДНБ-ий өсөлт 6.3, инфляц 5.2 хувь байсан аж. Гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.доллар, гадаад өр нийт 26.6 тэрбум “ногоон”-д хүрсэн байна. Түүнчлэн тайлант хугацаанд нийт хадгаламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөгт хүрсэн нь аравдугаар сарынхаас нэг, 2018 оны мөн үеийнхээс 11.2 хувиар өссөн дүн болжээ. Арванэгдүгээр сард манай улсын гадаад худалдааны эргэлт 12.6 наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд гадаад худалдааны тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна. Энэ онд эдийн засгийн өсөлт 6.1, инфляц 7.5 хувьд хүрнэ хэмээн Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв таамаглажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)