Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 103 арга хэмжээнд 10.3 их наяд төгрөг шаардана

Засгийн газрын ээлжит хуралдаан болж “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. 

Зорилт бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой заажээ.

ХХААХҮ-ийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулж хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангана. 

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Боловсрол соёл, урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. 

Энэчлэн төсөлд тусгагдсан 103 арга хэмжээний хүрээнд нийт 10,3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана хэмжээн тооцоолсон байна.

Мөн энэ өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)