Эдвард Сноуден:WhatsApp” болон “Telegram” ашиглах нь аюултай

ОХУ-д хорогдон амьдарч байгаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын ажилтан асан Эдвард Сноуден Аюулгүй байдлын үүднээс “WhatsApp” болон “Telegram” ашиглахаас болгоомжлохыг өндөр албан тушаалтнуудад сануулжээ. Түүнийг Францын “France Inter” радиод ярилцлага өгөх үеэр Францын Ерөнхий сайд Эдуар Филипп “WhatsApp” , Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Telegram” ашигладаг тухай сэтгүүлчийг жишээ татахад Сноуден “WhatsApp” ашиглах нь маш том алдаа" хэмээн хэлжээ. "Энэ аппликейшний эзэн нь “Facebook” компани. Тэд янз бүрийн түвшний хамгаалалтыг давхраар нь устгадаг” хэмээн тэрбээр ярьсан байна. Түүний ярьснаар энэ нь тус компанид хэрэглэгчийн яриа зурвасыг сонсож унших боломж олгодог аж. Тэрбээр “Telegram”-ын талаар ч мөн адил шүүмжлэлтэй үг хэлжээ. “Хэрэв та Ерөнхий сайд бол эл хоёр програм тун аюултай” гэсэн байна. Гэхдээ энэ хоёр програм утсаар зурвас илгээхээс аюул хамаагүй багатай гэдгийг мөн дурджээ. Тэрээр Signal болон Wire хавсралтыг ашиглахыг санал болгожээ. Учир нь тэд хамгийн сайн шифрлэгдсэн програмууд гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)