​Эгэм, далны гэмтлийг зангуугаар холбох шинэ арга нэвтрүүлэв

ГССҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд орчин үеийн дэвшилт технологи ашиглан, эгэм, далны холбоосын гэмтлийг зангуут түгжээ ашиглан сэргээх мэс заслын шинэ арга нэвтрүүллээ.

Өмнө нь ийм гэмтлийг уламжлалт аргаар, дэгээ хэлбэртэй ялтсаар холбодог байж. Гэхдээ мэс заслын дараа мөр өвдөн, хөдөлгөхөд төвөгтэй болж, дэгээ нь мултран, шарх үрэвсдэг байсан гэнэ.

Харин дээрх гэмтлийн үед зангуут түгжээ, товч ашигласнаар хагалгааны дараа өвдөх нь намдаж, үений хөдөлгөөн эрт сэргэн, зөөлөн эдэд хөнөөлгүй, шарх нь 7-10 хоногт аньж буйг мэргэжлийн эмч нар хэлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)