Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна

БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийнхөн эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр хөөцөлдөж байна. Уг Ажлын хэсгийн гишүүн, улсын мэргэн Ж.Сүхбаатартай холбогдлоо.

-Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэх гэж байгаа гэсэн. Ажил хэр урагштай байна вэ?

-БСШУЯ-ны харьяа Соёлын өвийн төвийнхөн эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр материалаа бүрдүүлээд явуулсан. Он гаргаж байж хуралдаад, бүртгэх эсэхээ шийднэ гэсэн. Зарим сонинд “Эвэр нумыг ЮНЕСКО-д бүртгүүлжээ” гэсэн ташаа мэдээлэл гарсан байна билээ.

-Эвэр нумыг яагаад дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр болов?

-Бидний хэрэглэж байгаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай нумыг МЭӨ III-IV зууны үед хүннүчүүд бүтээсэн гэж үздэг. Одоо 80 гаруй оронд нум сум хэрэглэдэг ч ганцхан Монголд л натураараа байгаа. Бусад нь химийн аргаар гаргаж авсан хуванцар, хиймэл материалаар нум сумаа хийж, анхны хэв маяг, онцлогийг нь алдагдуулсан. Тийм болохоор дэлхийд ганц Монголд байгаа эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум бол хүн төрөлхтний соёлын үнэт өв гэж бид үзсэн юм.

А.АМИНА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)