Эво Моралес гурав дахиа сонгогдов

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес гурав дахь удаагаа Төрийн тэргүүнээр сонгогдов. Өнгөрсөн амралтын өдөр болсон санал хураалтын урьдчилсан дүнгээр тэрбээр сонгогчдын 60 хувийн санал авчээ. 2006 онд анх Төрийн тэргүүн болсон түүнийг улсынхаа эдийн засагт анхаарч, өсөлтийг нь тогтворжуулсан, мянга мянган ядуусыг дунджуулын эгнээнд шилжүүлсэн гэж ажиглагчид үздэг. Гэхдээ авлигатай тэмцэж чадаагүй гэж шүүмжлэх хүн олон. Эво Моралес айямара индиан буюу нутгийн уугуул угсаатай Боливийн анхны Ерөнхийлөгч юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)