Эвдэрсэн гар утсаа Токиогийн ОЛИМПИЙН МЕДАЛЬ болгоно

Хэрэгцээгүй болсон хуучин хаягдал гар утас болон жижиг оврын цахилгаан хэрэгслүүдийг цуглуулж Токио 2020 наадмын медалийг хийх санаачлагыг олимп зохион байгуулагчид гаргасан. Манайх ч мөн үүнд нэгдэж байгаа аж. Тодруулбал, Япон улсын Токио хотод болж буй “Clean city&Clear sky” форумд оролцож буй Нийслэлийн Засаг даргын төлөөлөгчид Токио хотын дарга Юрико Койкегийн санаачлагад нэгджээ.

Тэд 5000 гаруй медаль хийх найман тонн металь гаргаж авах юм байна. Япон улс даяар 2400 цэгт хаягдал цуглуулах хайрцаг байрлуулжээ. Олимп болон паралимпийн наадмын 5000 медалийг хийхэд 40 кг алт, 2930 кг мөнгө болон 2994 кг хүрэл орох аж


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)