“Эбола”-г эмчлэх ажилтнууд хүрэлцэхгүй байна гэв

“Эбола” вирусийн халдварт илүү их өртөөд байгаа Баруун Африкийн гурван орон Гвиней, Либери болон Сьерра-Леон улсад уг вирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийн ажилтан хангалттай хүрэлцэхгүй байгаа тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээлжээ.

 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик “Гвинейд “Эбола”-гийн эмчилгээний төвүүдэд дор хаяж таван баг шаардлагатай байгаа боловч одоогийн байдлаар гадаадын эмч нарын хоёр баг ажиллаж байгаа. “Либерид гадаадын гурван баг ажиллаж байгаа бөгөөд нэмээд 13 баг шаардлагатай, харин Сьерра-Леонд таван баг ажиллаж байна” гэж мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, “Эбола” вирусийн халдвараар нас барсан нийт хүний тоо 4818 болж, 13042 хүн халдвар авсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)