Эбола вирусээр 13108 хүн өвчилж, 4867 хүн нас баржээ

Эбола вируст халдвар, дэлхий дахинд: 

2014 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар дэлхийн 9 улсад 13108 хүн өвчилж, 4867 хүн нас барсан. Нийт 546 эрүүл мэндийн ажилтан өвчилснөөс 310 (52%) нь нас барсан бөгөөд 23 тохиолдлоор нэмэгджээ. 

Мөн Испани улсад зөөвөрлөгдөн бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 83 хүний эрүүл мэндийг 21 хоногийн хугацаанд бүрэн хянасан байна. Гвиней улсад дэгдэлт тогтворжсон бол Либерт өвчин буурах хандлагатай болсныг ДЭМБ-аас мэдээлж байна. Харин Сьерро-Леонд шинэ тохиолдлууд бүртгэгдсээр байна. 

  Эх сурвалж: ДЭМБ 

alt


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)