Эболагийн тархалт эрчимтэй байгаа орнуудад нас баралт буурахгүй байна

Энэ сарын 24-ний өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар нийт 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Эрүүл мэндийн 666 ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

Энэ сарын 23-наас хойш зөвхөн эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 610 шинэ тохиолдол, 277 нас баралтаар нэмэгдэж, арванхоёрдугаар сарын 29-ний байдлаар 20081 хүн өвчилж, 7842 хүн нас баржээ гэж ДЭМБ-аас мэдээллээ.

М.Болор

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)