Э.Бат-Үүл өөрийгөө баривчлагдсан гэх мэдээллийг няцааж уг мэдээг цацсан хүмүүсийг шалгуулна гэв

Э.Бат-Үүлийг хүүгийнх нь хамт хорилоо гэх мэдээ битүүний урьд оройноос эхлэн олон нийтийн сүлжээгээр төлбөртэйгөөр цацагдаж эхэлсэн билээ. Энэхүү гүтгэлэгт Э.Бат-Үүл өөрийн гэрээсээ гар утаснаасаа бичлэг хийн хариу өглөө. Тэрээр энэ худал мэдээ нь нэр бүхий хоёр facebook хуудаснаас sponsored буюу төлбөртэйгөөр цацагдсан болохыг баримтаар үзүүлээд энэ зохион байгуулалттай гүтгэлгийн зорилго нь маргааш битүүний орой болж хүмүүс цуглах үед зориуд ярианы сэдэв болгох гэсэн арга хэмээн тайлбарлав. Мөн энэхүү худал мэдээг төлбөртэй цацаж буй этгээдийг хуулийн байгууллагад шалгуулахаа мэдэгдлээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)