Э.Бат-Үүл Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүрэгт концессоор хэрэгжүүлж буй 22 километр авто замын ажилтай танилцлаа.

Энэ үеэр Хан-Уул дүүргийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсож уулзалт зохион байгуулсан юм. Ажлын хэсгийхэн Өлзийт-Шувуун фабрик чиглэлийн 9,06 км авто замын ажилтай танилцсаны дараа Хан-Уул дүүргийн 14-р хорооны иргэдтэй уулзалт зохион байгуулсан хийсэн ажлуудыг ярилцсан юм.

 Өлзийт хороололд тулгамдаад байгаа  асуудал бол газар өмчлөл бөгөөд тус хорооны иргэд бүрэн газраа өмчилж аваагүй байгааг хотын даргад хэлснээр газар өмчлүүлэх ажлыг зогсоосон гэлээ. Түүнчлэн автобусын хөнгөлөлттэй явуулахыг хүссэн бөгөөд нийслэлийн Засаг дарга тодорхой арга хэмжээ авч ажиллахаа иргэдэд  дуулгалаа.. Карейрын машин олон жил тус хороодыг дамжиж явснаар тоосжилт маш  их үүссэн учир эхнээс нь зөвшөөрөлгүй карейр олборлодог газруудын карейрыг зогсоох ажлыг эхлүүлсэн хэмээлээ.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)