Э.БАТ-ҮҮЛ: АН-ыг харлуулахын тулд эх орноо хорлож болохгүй

Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл, байдлын талаар өнгөрсөн мягмар гаригт мэдээлэл хийж, “Төсвийн алдагдал оны эцэст таван их наяд төгрөгт хүрнэ” хэмээн мэдэгдсэн.

Маргааш нь Засгийн газрын ээлжит хуралдаанаар өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан “сайн” гэх тодотголтой хөтөлбөрүүдийг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор АН-ын дарга асан З.Энхболд, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нар өчигдөр хэвлэлийн хурал хийж, “Сангийн сайд хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.

Энэ нь гадаад болоод дотоодод сөрөг мессеж болж, олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа” хэмээн эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм. 

З.Энхболд “Сонгуулийн дараа АН-ын барьж бай­сан Засгийн газар одоогийн гүйцэтгэх засаглалд валю­ тын 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй данс хүлээлгэж өгсөн. Мөн өсөлттэй эдийн засаг, нэг оронтой тоогоор хэмжиг­ дэх инфляц, ам.доллар 1900 төгрөгтэй тэнцэх ханштайгаар үлдээсэн.

Сангийн сайдын хэлсэн шиг алдагдал байхгүй. Төсвийн жилийн орлого долоон их наяд төгрөг. Үүнээс таван их наяд нь орж ирэхгүй гэхээр энэ улсад татвар төлөх нэг ч аж ахуйн нэгж байхгүй болно. Боломжгүй зүйл ярьж байна. Манай улсын төсвийн алдагдал нэг их наяд төгрөг.

Сүүлийн хэдэн жил энэ хэмжээнд явж байгаа. Цаашид ч ийм л байх болно. Монгол­ банкны ерөнхийлөгч томи­ логдохдоо УИХ-ын чуулганы хуралдаанд  400 сая ам.дол­ ларын нөөцтэй байна гэж хэлснээс болж ам.долларын ханш 150 төгрөгөөр өссөн. Хариуцлагагүй байна. “Сайн хувьцаа” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгосон мөнгө төсөвт хамааралгүй. Ийм зарчмаар ажиллаж болохгүй.

Эдийн засаг өөрийн гэсэн хуультай. Тэр дагуу л явж байгаа. Энэ бүхэн АН-ын муу менежментээс болоо­гүй. Хүртээмжтэй санхүү­ жилт болон бодлогод тул­ гуурлан тэдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ам.долларын ханшийг хоёр өдрийн дотор 150 төгрөгөөр огцом өсгөсөн нь дайсны өмнө ямар ч зэв­ сэггүй гэдгээ ил тод мэдэгдэж байгаатай адил” гэв.

Мөн Э.Бат-Үүл “Хөтөлбө­рүүдийг зогсоосон нь ард иргэ­дийг хорлосон үйлдэл. “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд сургалтын төлбөрийн зээл авах гэж байсан 40-50 мянган оюутны мөрөөдөл талаар болж байна.

“Сайн хашаа” хө­төлбөрт хамрагдаад ирэх өвөл байшингаа дулаалаад тухтай өвөлжих байсан олон айлын хүслийг нухчин дарлаа. Улсын төсөвт хамааралгүй явж ирсэн ажлыг улстөржүүлж, зогсоолоо. МАН-ынхан зо­хион байгуулалттайгаар гү­жирдэж байна. Өөрсдийгөө хямрал руу түлхдэг түүх дэлхийн хаана ч байхгүй. АН-ыг харлуулахын тулд эх орноо хорлож болохгүй” хэмээсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)