Ш.Гантулга: Дайсантай нүүр тулахаас айсан хүмүүс "МҮФ" хөдөлгөөнөөс гарч явлаа

Өнгөрсөн ням гарагт “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай өөрийн байгуулсан хөдөлгөөнөөсөө удаан хугацаагаар хөндийрөх болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэрбээр ар гэрийн шалтгаанаар хөдөлгөөнөө орхиж байгаа гэж тайлбарласан юм. 

Иймд тус хөдөлгөөний удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдаж, шинэ тэргүүнээр ТВ9 телевизийн гадаад мэдээний тоймч Ш.Гантулгыг томилох шийдвэр гаргасан байна.

Энэ талаар Ш.Гантулга хэвлэлийн бага хурлын үеэр ярихдаа "Фронт бол дайсантай хамгийн түрүүнд нүүр тулах цэг юм. Дайсантай нүүр тулахаас айсан хүмүүс гарч явлаа гээд хагарал гарлаа гэж хэлж болохгүй. Харин үнэнч шударга, зоригтой хүмүүс хөдөлгөөндөө үлдлээ. Манай хөдөлгөөн дараагийн жагсаалаа арваннэгдүгээр сарын 15-нд зохион байгуулна. Улс орноо гэх сэтгэлтэй хүн бүрийг жагсаалд нэгдэхийг уриалж байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (16)