Ш.Амин-Эрдэнэ охины эмчилгээ амжилттай болжээ

Шинэбаярын Амин-Эрдэнэ нь 4 сар 25 хоногтой 2013.08.16-нд төрсөн бөгөөд анх 2 сартайдаа буюу 10-р сарын 16-ны өдөр зүрхний хавсарсан гажигтай гэдэг онош тогтоогдон  Энэтхэг улсад 30 сая төгрөгийн хагалгаа хийлгүүлэхээр хандив цуглуулж байсан үе саяхан. Тэгвэл иргэд эмчилгээнийх нь төлбөрийг бүрэн хандивлаж, улмаар эмчилгээ хийлгүүлсэн нь амжилттай болжээ.  

Охин "Зүрх төрөлхийн том хэмжээний хоёр цооролттой, зүрхнийх нь клапан гүйцэт хаагддаггүйн улмаас цус гарч уушгинд сөрөгөөр нөлөөлж байдаг. Үүнээс шалтгаалан элэг уушиг болон бусад эд эрхтэндээ нөлөөлж эхэлсэн тул яаралтай хагалгаа хийлгэн цоорхойг битүүлж, клапанг бүрэн солих шаардлагатай байгаа юм байна" гэгдэж байсан юм.


Харин охины аав олон нийтэд хандан "Одоо л охин минь амсхийх тэнхээтэй болж эмнэлгээсээ гарлаа. Үнэхээр баяртай байна. Одоо охин минь 2 хоногт 1 удаа шинжилгээ хийлгэж эмчдээ үзүүлж байгаа. Ямарч байсан айх аюулаа давсанч цаашид гарч болзошгүй эрсдлүүд дуусаагүй ээ. Миний амь амьдрал минь болсон бяцхан охиныг минь аварсан та бүхэндээ маш их баярлалаа" гэж дамжуулжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)