ШӨХТГ: ХХААХҮЯ мах нөөцлөх ажлыг ХАНГАЛТГҮЙ хийсэн нь махны үнэ өсөхөд нөлөөлсөн шалтгаануудын НЭГ

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва "Манай байгууллагаас "Үдийн цай" хөтөлбөртэй холбогдуулан хяналт шалгалтын ажлыг хийж байгаа. Гэтэл зөрчил дутагдал арилахгүй хэвээр байгаа учир гэнэтийн шалгалтыг СБД-ийн 4 дүгээр сургууль, СХД-ийн 105 дугаар сургуульд хийсэн. Шалгалтын үеэр БСШУ-ны болон Эрүүл мэндийн сайдын баталсан дүрэм журмыг зөрчсөн дутагдал илэрсэн. Тухайлбал, түүхий эдийн гарал үүсэл тодорхойгүй, мөн чанар аюулгүй байдлын гэрчилгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн тул шаардлага хүргүүлсэн. Харин Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг бүх сургуульд хяналт тавих боломж, бололцоо байхгүй учраас энэ асуудалд бүх нийтийн хяналт хэрэгтэй байна.

Одоо махны асуудлаар мэдээлэ өгье. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн махны үнэ буурч байгаа. Ер нь махны үнэ өсөхөөр ШӨХТГ хянадаг гэх ойлголт нийгэмд бий. Гэхдээ хуулиараа үүнийг хянах эрх үүрэг бидэнд байхгүй. Зөвхөн монополь аж ахуйн нэгж, байгууллагуудыг хүрээнд хянах үүрэг л бий. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотойгоор Эмээлт захын мах нядалгааны газар, Хүчит шонхор худалдааны төв болоод төвийн дэлгүүрүүдэд шалгалт хийж, дүгнэлт гаргасан. Дүнгээс харахад дараах хүчин зүйлүүдээс шалтгаалж махны үнэ өсөхөд нөлөөлсөн гэж үзсэн. 

Нэгдүгээрт, мах, махан бүтээгдэхүүнийг малчдаас шууд худалдан авах үйл явц саадтай хэвээр байна. Уг процесст 2012 оноос хойш өөрчлөлт ороогүй. 

Хоёрдугаарт, орон нутагт махны чиглэлийн гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдийг ихээр байгуулж, малчдаас их хэмжээний мах авч, махыг нөөцөлж байгаа нь нөлөөлсөн. 

Гуравдугаарт, дотоодын махны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж болон эргэлтийн хөрөнгө муутайгаас махыг хямд авч нөөцлөх боломжгүй байдал ажиглагдсан. 

Дөрөвдүгээрт, мал, мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоо үлдээгүй. 

Тавдугаарт, ХХААХҮЯ мах нөөцлөх ажлыг хангалтгүй зохион байгуулсан. Жилд 12 тонн махыг нөөцөлж байсан бол энэ жил 4 тонн махыг бэлтгэсэн нь үнэ өсөхөд нөлөөлсөн" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)