Шөнийн захын барилгын хана нурж унажээ

Барилгын стандарт алдагдсан талаарх сөрөг мэдээллүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Учир нь барилгын хана, дээврүүд хүчтэй салхи, хэсэгхэн зуурын цас борооноор нурах нь холгүй байгаатай холбоотой.

Хэдийгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас барилгуудад шалгалт хийж, чанаргүй барилгуудын тусгай зөвшөөрлийг цуцалж байгаа ч нэгэнт баригдсан барилгыг яалтай билээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнөөдрийн бага зэргийн цас болон 12 м/с-ын хурдтай салхины улмаас шөнийн захын гаднах будаг, хучилт ховхорч унажээ. Ингэхдээ зогсоол дээр зогсож байсан машинууд дээр унасан сүйтгэсэн байна.

Үүнээс гадна хэд хэдэн байшингийн дээврийг ховхолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)