Шүүх хурлын явцын мэдээг танилцуулж байна

Б.Хурц нартай холбогдох хэрэг Төв аймгийн шүүхийн танхимд тав дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурлын явцын талаар 
Төв аймаг дахь Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн н.Жавхланбаяр танилцууллаа.

 Өчигдөр эд мөрийн баримт болох бичлэгтэй оролцогч талууд бүгд танилцаж дууссан бол өнөөөдөр хавтаст хэргийн бичгийн нотлох баримттай танилцаж байна. Одоогоор хохирогчийн өмгөөлөгчид танилцаж дуусаад шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцаж буй аж. Хэрэгтэй танилцаж дуусмагц тус тусын дүгнэлтээ танилцуулах юм. Шүүх хуралд нийт 17 өмгөөлөгч оролцож байгаагаас дөрөв нь хохирогчийн өмгөөлөгч гэлээ. Шүүх хурал хэдий хүртэл үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)