Шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болов. Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж нийтийн албанд зургааэн жил хүртлэх хугацаагаар хасаж, 3.6 жилийн хорих ял оноолоо. 

Шүүгдэгч Д.Дамба-Очирыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан ийнхүү шүүв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)