Шүүхийн танхимд амиа хорлохыг завдах үед нэг л цагдаа байжээ "Бичлэг"

Шүүх хуралдааны танхимд шүүгдэгч хоолойгоо зүсч, амь насаа егүүтгэхийг завдсан хэрэг өчигдөр /2017.01.18/  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гарлаа. Амиа хорлохыг завдсан шүүгдэгчид яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, хоолойд нь 6-7 оёдол тавьж, яаралтай тусламж үзүүлснээр амь насыг нь аварчээ. 

Шүүгдэгч Б хулгай, дээрмийн хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147.2, 145.3-т зааснаар яллагдан, шүүгдэж байсан бөгөөд  хүндрүүлэх нөхцөлтэй тул гэм буруутай нь тогтоогдвол 15-20 жлийн ялаар шийтгүүлэхээр байсан аж.

Сэжигтэн Б шүүх хурлын явцад амьдрах хүсэлгүй гэж шүүх танхимд хэлээд хоолгойгоо зүсч эхэлсэн байна. Тэнд байсан шүүхийн ажилтан болон, цагдаагийн албан хаагч хоолойгоо зүссэн эд зүйлийг нь олоогүй байна. Хоолойгоо зүссэнийхээ дараа мөн л амиа хорлох гэж элдэв хөдөлгөөн, үйлдэл хийсэн нь дүрс бичлэгт үлджээ.Тахарын албыг татан буулгасанаас хойш шүүхийн аюулгүй байдлын асуудалд энэ мэт хүндрэлүүд учирч байгаа талаар шүүх байгууллагынхан өгүүлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)