Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулахаар санал болгоно

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон байна. 

Тиймээс Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай Тооллогын тов комиссын тогтоол гарлаа. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолтой танилцана уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)