Шүүгч С.Төмөрбатыг АНУ-д саатуулж, хоёр шүүгчийг цагдан хорив

Авлигын хэргээр шалгуулж буй шүүгч С.Төмөрбатыг АНУ-ын хил дээр саатуулсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Түүнд Авлигын эсрэг хуулийн 7.1.8-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Шүүгч С.Төмөрбат жилийн 41 сая төгрөгийн орлоготой ч, хоёр орон сууц, мөн тооны автомашин, их хэмжээний хадгаламжийн эх үүсвэр зэргээ нотолж чадаагүйн улмаас шалгуулах болсон. Үүнээс гадна Ерөнхийлөгч ажлаас нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг. Тэрбээр дээрх зарлиг гарсан өдрийн маргааш буюу өнгөрсөн сарын 27-нд Монгол Улсын хилээр гарсан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат Салхитын мөнгөний ордын лиценз хүчинтэй, эсэх нэхэмжлэлийг хэлэлцэхдээ бусдын нөлөөнд автсан, авлига авсан байх магадлалтай учраас эрхийг нь түдгэлзүүлжээ.

Ташрамд дурдахад, өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс нийслэлийн Прокурорын газрын саналаар хоёр шүүгчийг хорих шийдвэр гаргалаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарыг нэг сар хүртэлх хугацаагаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорихоор шийдвэрлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)