Шүүгч нарын холбогдсон хахуулийн хэргийг энэ сарын 19-нд хэлэлцэхээр товлов

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг булаацалдсан БНХАУ-ын иргэдийн нэгийнх нь талынхнаас хахууль авсан хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай, эсэхийг энэ сарын 19-нд хэлэлцэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр товлолоо. НПГ-аас Г.Жаргалан, Б.Мөнгөншагай нарыг өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд шүүгч нарт хахууль өгсөн, Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарыг зуучилсан, дээрх ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг зэрэг хүнийг буруутган яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн билээ. Нэр бүхий 16 хүнд холбогдох хэргээс Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Ц.Амарсайхан гадаадад эмчилгээнд явсан учраас хэргийг нь тусгаарлан шийдвэрлэхээр болоод буй.

Бэлтэгсэн: Г.Орчлон


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)