Шүлхийгээр өвчилсөн 880 толгой үхэр, 272 толгой хонь, 257 толгой ямааг устгалд оруулжээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Бөхөгийн гол, Хөшгийн хөндийд УМЭАЦТЛ-ийн 2017 оны долдугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин болох нь оношлогдон нийт 26 өрхийн 311 үхэр, 74 хонь, 19 ямаа өвчилж, устгалд хамруулсан байна. Вакцинжуулалтад 384.928 толгой мал хамруулахаас 356554 толгойг хамруулж, 95.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт УМЭАЦТЛ-ийн 2017 оны наймдугаар сарын 03-ны өдрийн шинжилгээгээр, Өлзийт сумын нутагт энэ сарын 07-ны өдрөөс, Сайнцагаан сумын нутагт 10-ны өдрөөс шүлхий өвчин оношлогдон нийт 37 өрхийн 26 толгой үхэр, 317 хонь, 282 ямаа тусгаарлаж, 22 толгой үхэр, 134 толгой хонь, 88 толгой ямааг устгасан.

Вакцинжуулалтын арга хэмжээг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хэрэгжүүлж 934.427 толгой мал вакцинжуулалтад хамруулахаас одоогийн байдлаар 6 сумын хэмжээнд 750.363 толгой мал хамруулж, 83.7 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын голомтод 9 өрхийн 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямаа өвчилж, 147 толгой үхэр, 15 толгой хонь, хоёр толгой ямааг устгасан.

Асгат суманд энэ сарын 12-ны өдрөөс хорио цээрийн дэглэм тогтоосон ба голомтод 4 өрхийн 191 толгой үхэр, 49 толгой хонь, 148 толгой ямаа шүлхий өвчний шинж тэмдэгтэй байсныг устгасан байна. Баруун Урт сум. энэ сарын 17-ны өдрөөс шүлхий өвчний сэжиг илэрч, хорио цээрийн дэглэм тогтоосон. Нийт дөрвөн өрхийн 39 толгой үхэр, хоёр толгой хонь өвчилснөөс 39 толгой үхрийг устгаад байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд УМЭАЦТЛ-ийн 2017 оны долдугаар сарын 23-ний өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдсон. Голомтод байгаа 31 өрхийн нийт 168 толгой үхрийг устгасан. Шүлхий өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад 304.322 толгой мал тарилгад хамруулахаас өнөөдрийн байдлаар 195.470 толгой мал хамруулж, 75.7 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10-р хороо “Морингийн даваа” гэдэг газар УМЭАЦТЛ-ийн 2017 оны наймдугаар сарын 26-ны өдрийн шинжилгээгээр шүлхий өвчин оношлогдсон.  Голомтод байгаа нэг өрхийн нийт 14 толгой үхэр байгаагаас өвчилсөн хоёр үхрийг зориудын устгалд оруулсан.

Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын А/268 дугаартай захирамжаар уртаараа дөрвөн км, өргөнөөрөө гурван км газарт хорио цээрийн дэглэм тогтоож хяналт, тандалт хийн ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)