ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангиас онц хүнд гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн ОРГОЖЭЭ

Өчигдөр буюу 2019 оны зургадугаар сарын 19-ний өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас онд хүнд гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан этгээд оргосон талаар эх сурвалжууд мэдээллээ. 

Тодруулбал, тус этгээд нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд хэд хэдэн удаа оргохыг завдаж байжээ. 

ШШГЕГ-ын мэдээлснээр "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан С.Төмөр нь 06 дугаар сарын 19-ний өдрийн 19.00 цагийн үед тус ангийн байрлалаас оргосон.

Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байна. Мөн тухайн этгээдийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана.

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой 25 настай, 3 удаагийн ял шийтгэлтэй" гэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)