ШХАБ дахь Монгол Улсын статусыг бүрэн эрхт гишүүн болгон нэмэгдүүлэхийг ОХУ дэмжлээ

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага дахь Монгол Улсын статусыг бүрэн эрхт гишүүн болгон нэмэгдүүлэхийг ОХУ дэмжиж байгааг тус улсын Элчин сайд Искандер Азизов мэдэгджээ.

Тэрбээр “Монгол Улс 2004 онд ШХАБ-ын дэргэдэх ажиглагчийн статус авсан анхны улс болсон юм. Ажиглагч орны хувиар Монгол Улс хэд хэдэн чиглэлээр ШХАБ-тай хамтран ажиллаж байна.  ШХАБ дахь Монгол Улсын статусыг бүрээн эрхт гишүүн болгон нэмэгдүүлэхийг бид сайшаан дэмжих болно. Монгол Улс ШХАБ-д бүрэн хэмжээнд оролцох боломжтой бүхий л талыг дэнсэлж, үндэсний ашиг сонирхолд нийцсэн цорын ганц зөв шийдвэрийг гаргана гэж бид найдаж” гэжээ.

Мөн “Монгол Улсыг тэнцвэртэй шийдвэр гаргуулахын тулд ШХАБ-ын гишүүн улсууд шаардлагатай мэдээллийг Монголын зохих байгууллагуудад олгодог” хэмээн тэрбээр хэлжээ.

ШХАБ-ыг 2001 онд БНХАУ, ОХУ, Казахстан, Тажикистан, Киргиз, Узбекистаны удирдагчид хамтран байгуулж байжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)