ШУУРХАЙ: 4 сайдын нэрийг эргүүлэн татлаа

УИХ-ын нэгдсэн чуулганы дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын шинэ сайд нараа тодруулсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэр гарч Засгийн газарт сайдаар томилуулахаар нэр дэвшүүлээд байсан хүмүүсээс дөрвөн сайдын нэрийг эргүүлэн татахаар болжээ. Тодруулбал, нэр дэвшигчдэд ашиг сонирхлын зөрчил их байсан хэмээн МАН-ын удирдлагууд үзсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазар

Барилга, хот байгуулалтын сайд Г. Өнөрболор 

Эрчим хүчний сайд Д.Цэнгэл

Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Ж.Цолмон нарыг эргүүлэн татсан байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)