ШУУРХАЙ: “Петровис”-ын агуулахын ойролцоо ҮЙЛДВЭРИЙН байр шатжээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нэгэн ханын цаасны үйлдвэрийн агуулахад гал гарчээ. Гал гарсан хэсэг Шатахуун түгээх станцтай ойр байрлалтай байгаа нь эрсдэл дагуулж байна. 

 Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нэмэлтээр Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 40 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)