ШУУРХАЙ МЭДЭЭ: "Наран Трейд"-ийн шинэ цогцолборт гал гарлаа

Нийслэлийн 13 дугаар хороолол, Натур худалдааны төв орчимд байрлалтай "Наран Трейд"-ийн шинэхэн барилга болох NARAN PLACE цогцолборт гал гарлаа. Галын дуудлага 17 цаг 34 минутад Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирж, 17 цаг 37 минутад Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10-р анги дуудлагын дагуу гарсан байна. Яг одоо галын голомтод тус ангийн гурван тасаг, 5 автомашин, 20 орчим алба хаагч ажиллаж байгаа юм байна. 

Тус барилга нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд нийт 98 айлын  орон сууцтай 1-2 давхартаа дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн худалдааны төв, 3-8 давхарууддаа орчин үеийн дэвшилтэт технологийн инженерийн шийдэлтэй хослуулсан, орон зайн оновчтой шийдэл бүхий орон сууц юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)