Шуурхай мэдээ: Барилга дээрээс төмөр унаж машин цөмлөжээ

Дөнгөж саях Cүхбаатар дүүргийн нутагт буюу Төв номын сангийн ойролцоо KFC сүлжээ рестораны замын эсрэг талд баригдаж буй барилга дээрээс труба унаж "Марк 2" автомашины хамрыг цөм цохижээ.

Энэ талаар тодруулахаар ЗЦГ-ын мэргэжилтэнтэй холбогдоход "Одоогоор тодорхой мэдээлэл ирээгүй байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө" гэж хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)