ШУУРХАЙ: Дуучин Б.Амархүүд хоёр жил хорих ял оноолоо

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүх хурал хоёр цаг гаруй хугацаанд үргэлжилсний эцэст 16:12 цагт шийдвэрээ гаргаж, ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүд хоёр жилийн хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Сануулахад, Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан юм. Түүнийг сар гаруй хугацаанд ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид саатуулан шалгаж байсан бөгөөд өнөөдөр ийнхүү хоёр жил хорих ялаар шийтгэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)