ШУУРХАЙ:Төрийн золголт, сар шинийн барилдаан зохион байгуулахгүй гэсэн шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтыг болиулах эсэх асуудлыг хэлэлцэж энэ жил сар шинийн бөхийн барилдаан, төрийн золголт хийхгүй гэсэн шийдвэр гаргалаа.

Албан ёсоор халдвартай тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч сар шинийн баярыг өргөн тэмдэглэхгүй байх, гэр бүлийн хэмжээнд тэмдэглэх нь зүйтэйг Улсын Онцгой комиссоос зөвлөж байна.

Засгийн газрын өчигдөрийн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх" чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)