ШУУД: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.  Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, санал бодлоо илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Төрийн албан хаагчдын үүрэг, хариуцлага шударга бус байна. Зөрчлийн хуулиар иргэд, аж ахуйн нэгж 200 сая хүртэлх төгрөгөөр торгуулна, баривчлуулна, эд хөрөнгийг нь хураана, шийтгүүлнэ гэсэн тодорхой заалттай. Гэтэл төрийн албан хаагч нар ямар нэгэн алдаа дутагдал гаргавал ажлаасаа л халагдах юм шиг байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр би тэднийг өргөдлөө өгөөч л гэж гуйх юм шиг байна. Яагаад ийм өөрчлөлт оруулж байгаа юм бэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Үндсэн хуулиар уг асуудлыг зохицуулж өгч байгаа. Төрийн албан хаагчдад илүү эрх олгохгүй. Иргэд, аж ахуйн нэгж болон төрийн албан хаагчдийн эрх, үүрэг харилцан эрх тэгш байхаар тусгаж өгсөн байгаа. Мөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих асуудал руу түлхүү оръё гэж шийдээд 50 хоног хуралдах заалтыг 75 хоног болгож өөрчилсөн. Ингэснээр илүү чанартай хуралдаж, хуулийн хэрэгжилтэд ч хяналт сайн тавих боломжтой болж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)