ШУУД: Чуулганаар 7 жилээс дээш насжилттай тээврийн хэрэгслийг хэрхэх талаар хэлэлцэж байна

УИХ-ын өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэж байна.

  1. Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  2. Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.03.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  4. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  5. Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  6. Төрийн аудитын байгууллагын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  7. “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн,эцсийн хэлэлцүүлэг/;
  8. “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.04.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн санаачлагч Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлэхдээ "Хуурамч сэлбэг хэрэгслийг улсын хилээр оруулах, стандартын шаардлага хангаагүй нөхцөлд засвар үйлчилгээг явуулах зөрчлийг таслан зогсоохын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын үнэлгээ хийж баталгаажуулах шаардлага үүссэн. Мөн уул уурхайн тээвэртэй холбоотой харилцааг тусгай журмаар зохицуулах, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлага үүсчээ. Уг хуулийн төслийг баталснаар олон улсын болон бүс нутгийн нийтлэг жишиг, ирээдүйн чиг хандлагад нийцсэн эрх зүйн таатай орчин бүрдэнэ. Мөн автомашин, түүнийг сэлбэг хэрэгсэл угсрах, үйлдвэрлэх болон ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслийг устгах, дахин боловсруулах үйлдвэрлэл хөгжих юм. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгсэл, түүний засвар, үйлчилгээ, үйлдвэрлэл, бүртгэлд тавих шаардлагыг нарийвчлан зохицуулна. Ингэснээр агаарын бохирдол, зам, тээврийн осол, зөрчил, эд материалын хохирлын хэмжээ буурна" хэмээн онцолсон юм.

Үүний дараа гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)