ШУУД: Сайд нарын нэрс тодорлоо

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хуралд сууж буй 65 гишүүний 95,3 хувийн саналаар У.Хүрэлсүх Шадар сайд боллоо. Мөн түүнчлэн:

  1. 95.3 хувийн саналаар Ж.Мөнхбат Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын даргаар,
  2. 95.3 хувийн саналаар Д.Оюунхорол Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар,

  3. 90.6 хувийн саналаар Б.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайдаар тус тус томилогдохыг дэмжлээ.

Харин үдээс өмнөх хуралдаанд 

  1. Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд оролцсон 56 гишүүний 100 хувийн, 
  2. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан 96.4 хувийн, 
  3. Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар 98.2 хувийн, 
  4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 98.3 хувийн, 
  5. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав 94.8 хувийн, 
  6. Хууль зүйн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд 94.7 хувийн,
  7. Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва 96.5 хувийн,
  8. Өргөдлийн байнгын хорооны даргад нэр дэвшсэн Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл 98.2 хувийн саналаар байнгын хорооны даргаар сонгогдсон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)