ШУУД: "Балдорж" шагнал гардуулах ёслол эхэллээ

Сэтгүүл зүйн салбарын тухайн жилийн “өнгийг” тодорхойлдог, хамгийн нэр хүндтэй, босго өндөр БАЛДОРЖ шагнал гардуулах ёслол 11 дэх удаагаа болж байна. Жил бүрийн энэхүү арга хэмжээгээр сэтгүүл зүйн шилдэг 10 бүтээлийг тодруулдаг билээ.

Мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих, хөгжүүлэх зорилгоор “Балдорж” сангаас санаачилсан эл уралдааны үеэр Монголын үе үеийн Төрийн өндөрлөгүүд нэг дор цуглардгаас гадна УИХ-ын гишүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүрэлцэн ирдэг. Тиймдээ ч салбартаа хамгийн өндөр урамшуулалтай гэгддэг энэ уралдаанд оролцон хөдөлмөрөө үнэлүүлсэн сэтгүүлчдэд оногдох нэр төр өндөр байдаг юм. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)