ШУТИС есөн бүрэлдэхүүн сургуультай болно

 Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд төрийн өмчийн сургуулиуд салбаруудаа нэгтгэн,  ирэх хичээлийн жилээс шинэ бүтэц, зохион бай­ гуулалтаар  үйл  ажиллагаа  явуулахаар  бүт цийн  өөрчлөлт хийж эхлээд буй. Тухайл бал, МУИС 14  салбар сургуулиа дөрөв болгон нэгтгэж, хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээ шинэчилж байгаа бол  ЭМШУИС нэрээ Анагаахын шинжлэх ухааны  үндэсний их сургууль болгон өөрчилж, гурван мэргэжлээр элсэлт авахаа больж, элсэгчдээ цөөлж бай­ гаа. Тэгвэл ШУТИС­ийн Удирдах зөвлөл өн гөрсөн  баасан гаригт хуралдаж, ирэх хичээлийн жилээс  есөн бүрэлдэхүүн сургуультайгаар үйл ажил ла гаа  явуулахаар болжээ. Удирдах зөвлөлийн ху рал даа­ наас гаргасан тогтоолоор ШУТИС­ийн одоо байгаа  15 бүрэлдэхүүн сургуулийг ирэх зурга ду гаар сарын  30­наас татан буулгаж, шинэ бүтцээр үйл ажилла гаа  явуулахаар шийдвэрлэсэн байна. 

  (Шинэ бүтэц)

1. Барилга, архитектурын сургууль

2. Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

3. Үйлдвэрлэлийн технологийн сургууль

4. Геологи, уул уурхайн сургууль

5. Мэдээлэл, холбооны технологийн сургууль

6. Эрчим хүчний сургууль

7. Механик, тээврийн сургууль

8. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

9. Дархан­Уул аймаг дахь Технологийн сургууль ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)