ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлууд томилогдлоо

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн захирлын сонгон шалгаруулалт БСШУ-ны Сайдын 2015 оны А/223 дугаар тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн  /байгууллагын/ захирлын ажлын байрны тодорхойлолтод тавигдах нийтлэг шаардлага”, “ШУА-ийн харьяа байгууллагуудын захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх журам”-ын дагуу явагдаж, өчигдөр /2017.02.20/ захирлуудаа томиллоо.

 Философийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Ш.Ариунаа, Хэл зохиолын хүрээлэнгийн захирлаар доктор, профессор Г.Билгүүдэй, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирлаар доктор Д.Баттогтох, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирлаар доктор Л.Жаргалсайхан нар шинээр сонгогдож үүрэгт ажилдаа орлоо. Харин Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D)  Ж.Баясах, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирлаар доктор (Sc.D) Я.Адъяа, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирлаар доктор Х.Цогтбаатар, Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Чулуун, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирлаар доктор С.Дэмбэрэл нар улиран сонгогдов. Физик, технологийн хүрээлэнгийн захирлын сонгон шалгаруулалт өнгөрсөн оны 12 дугаар сард зохион байгуулагдаж, доктор П.Алтанцог томилогдон ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)