ШУА-ийн ерөнхийлөгчөөр Д.Рэгдэлийг дахин сонголоо

Шинжлэх ухааны академийн (ШУА)-ийн их чуулган өчигдөр боллоо. Энэ үеэр академчид салбарын ерөнхийлөгчөө сонгосон юм. Чуулганд оролцсон хүний 95.9 хувь нь Д.Рэгдэлийг дэмжив. Ингэснээр тэрбээр 2024 он хүртэл ШУА-ийн ерөнхийлөгчөөр дахин ажиллана гэсэн үг. Мөн академчид шинжлэх ухааны салбарыг олон нийтэд сурталчлан таниулахад анхаарах, судлаачдын цалинг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар хэлэлцлээ. Д.Рэгдэл “Энэ жил цар тахлын улмаас олон судалгаа хийгдээгүй. Үүний үр дүнд хоёр жилийн дараа судалгааны бүтээл цөөрнө. Аливаа улсын академи нь Засгийн газартаа зөвлөгөө өгдөг. Бид УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 60 орчим зөвлөмж хүргүүлсэн ч хариу ирээгүй. Харин ШУА-ийн ерөнхийлөгч Засгийн газрын хуралдаануудад энэ сараас оролцож, санал хэлэх боломж бүрдсэн нь бидний ажлыг эрчимжүүлэх эхлэл болж байна” гэлээ.

Бэлтгэсэн: О.Алуунгуа 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)