Шри-Ланкад хоёр дарь цуврал дэлбэрэлтийг зохион байгуулах гэж байжээ

Thouheeth Jamath террорист бүлэглэл Шри-Ланкад хоёр дахь цуврал дэлбэрэлтийг зохион байгуулах гэж байсан тухай  CNN  агентлаг орон нутгийн тагнуулын албаны их сурвалжийг дурдан мэдээлэлжээ.Тус мэдээллийн дагуу террористууд  өмнөх халдлагын үеэр амь үрэгдсэн хүмүүсийн  оршуулгын үеэр  хэд хэдэн газар дэлбэрэлт хийх гэж байжээ. Хоёр өдрийн өмнө буюу өнгөрсөн мягмар гарагт Исламын улс Шри Ланкад болсон цуврал дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээж байгаагаа мэдэгдсэн бөгөөд халдлагын гол зорилго Христийн шашинтнууд  болон террористуудтай тэмцдэг цэргийн эвсэлд багтдаг иргэд байсан гэж заажээ. Шри-Ланкад энэ сарын 21-ний өдөр ойрхон давтамжтай найман дэлбэрэлт болж нийт 351 хүн нас барж, 500 гаруй хүн шархадсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны үеэр 60 хүн баривчлан саатуулагдаж, арав гаруй хүн эрэн сурвалжлагдаж байна. Цагдаагийн байгууллага уг террорист халдлага 7-8 жилийн хугацаанд  бэлтгэгдсэн байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Үүнээс гадна CNN агентлаг өөр нэг их сурвалжийг дурдан дээрх халдлагад оролцсон хоёр амиа золиослогч террористуудыг тодруулсан байна.  Тэдгээр хоёр террорист Азийн орнуудаас хоолны нарийн амлагч экспортолдог Ishana Exports компанийн үүсгэн байгуулагчийн хоёр хүү байжээ. Ах дүү Илхам Ахмед Ибрагим, Имсат Ахмед Ибрагим нарын эцэг Мохамед Ибрагимыг баривчлаап байгаа аж                     Өмнөх халдлагыг үйлдсэн террористуудын нэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)