ШОТЛАНДЫГ ТУСГААР УЛС БОЛОХЫГ “доороо” зөвшөөрөөд, “дээрээ” эсэргүүцдэг

Тусгаар тогтнолын төлөөх шотландын үндэсний үзэлтнүүдийн тэмцэл өнгөрсөн оны эцэс, энэ оны эхээр Их Британид ихээхэн идэвхжив. Өнгөрсөн долоо хоногт шотландчууд бүх ард түмний санал асуулга явуулах төлөвлөгөөгөө танилцуулж, тэмцлийнхээ практик хэсэг рүү орлоо. Лондонгоос үзүүлж буй дарамт шахалт болон тусгаар тогтносон Шотландын хувь заяаны талаарх гутранги таамаглалыг үл ойшоон үндэсний үзэлтнүүд зорилгодоо хүрэхийг эрмэлзэж байна. Шотланд болон Нэгдсэн вант улсын ихэнх хэсэг болдог Англи хоёрт харьцуулж зүйрлэх юм байхгүй тухай асуудал бүр 1707 онд Лондон, Эдинбургийн хооронд хэлэлцээр байгуулсан үеэс л байсаар ирсэн юм. Түүгээр ч барахгүй Шотландыг Нэгдсэн вант улсаас тусгаарлах зорилготой Шотлан дын үндэсний нам XX зууны 30-аад оноос бий болсноор улс төрийн түвшинд ярих болжээ.

Үндэсний үзэлтнүүдийн санаархалд 70-аад оны эхээр хийсэн геологи хайгуулын ажлын үр дүн шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна. Шотландын эрэг орчмоос асар их нөөцтэй нефтийн Брент хэмээх орд илрүүлжээ. Эцэст нь Шотландын үндэсний нам Шотланд өөрийн гэсэн парламенттай болох асуудлаар санал асуулга явуулахаар 1979 онд шийдэв. Энэхүү Парламент нь орон нутгийн санхүүг, түүний дотор нефтийн орлогын зарим хэсгийг захиран зарцуулах эрхтэй байх боломжтой гэж үзсэн байна.

Дашрамд хэлэхэд Шотланд өөрийн хууль тогтоох байгууллагагүйгээр 250 гаруй жил явж ирсэн байв. 1707 онд парламентаа тарааснаас хойш Шотландын эрх ашгийг Лондонд хуралддаг депута тууд төлөөлдөг байлаа. Шотландыг парламенттай болгохыг хүн амын 51.6 хувь дэмжсэн ч санал асуулга явуулах нөхцөлийг өөрчилснөөс энэ санал хүчингүй болжээ. Хоёр дахь санал асуулгыг 1997 онд явуулсан ч түүнийг зохион байгуулахад Тони Блэйр тэргүүтэй лейбористууд ихээхэн хувь нэмэр оруулав. Түүний үр дүнгээр Шотланд 1999 онд татварын салбарт хязгаарлагдмал бүрэн эрхтэй өөрийн хууль тогтоох байгууллагатай болов. Харин тусгаар тогтнох тухай асуудлыг 2007 онд л сая хөндөж, мөн л санал асуулга явуулахаар Үндэсний намын удирдагч Алекс Сэлмонд амлав. Тэр ондоо түүний нам илүү олон санал авч Сэлмонд тэр үеэс Лондонгийн Ерөнхий сайдтай дүйх Шотландын тэргүүн сайдын суудлыг эзлэх боллоо. Гэвч Шотландын үндэсний нам сонгуульд ялсан ч ердөө 47 суудал авсан тул Сэлмонд амласнаа биелүүлж чадсангүй. Олонх болоход 65 суудал хэрэгтэй байв. Тэгээд Шотландын тусгаар тогтнолын асуудлыг Сэлмонд 2011 онд арай гэж дахин сөхөв. Учир нь чухам энэ онд түүний нам 129 суудлын 69-ийг нь авч чадсан юм.

Шотландыг Их Британиас бүрэн тусгаарлах шалтгааныг үндэсний үзэлтнүүд хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж байлаа. Түүний нэг нь нөгөө л санхүүгийн асуудал. Нефтийн орлогоо Британийн мөнгөн сан руу хийснээр Лондонг торгооно гэж Үндэсний нам үзэж байв. Түүнээс гадна 1999 онд Шотландын парламентыг үүсгэн байгуулах явцад бий болсон хачирхалтай явдлыг Сэлмондын талынхан мартсангүй. Тэгэхэд шотландчууд өөрийн хууль тогтоох байгууллагатай байх эрхтэй болсон ч депутатууд нь Лондонд хуралдсаар байв. Түүнчлэн өөрийнх нь төлөвлөгөөг бүрэн дэмжинэ гэдэгт Сэлмонд эхнээсээ л итгэлтэй бус байжээ. Үндэсний үзэлтнүүдийн үйл ажиллагааг шударга бус тоглоом гэж Лондон үзэж байснаас Үндэсний намын стратегт сэтгэл нэн дундуур байв. Илүү эрс үзэлтэй гэж үздэг байсан 16-17 настнуудыг сонгуульд оролцуулах гэсэн Сэлмондын төлөвлөгөөг Лондон огт хүлээж авахгүй гэсэн байр суурьтай байлаа. Тэгээд ч Британийн хуулиар 18, түүнээс дээш настныг л сонгууль хийгээд санал асуулгад оролцуулдаг байсан юм.

Сэлмондыг сонгогчдоор удаан тоглоом хийлгэхгүйн тулд Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон Үндэсний намын төлөвлөж буйгаар бол 2014 онд болох ёстой санал асуулгад бэлтгэх ажлыг сунжруулах шаардлагагүй хэмээн мэдэгдлээ. Санал хураах товыг урт хугацааны өмнө тог тоох доо үндэсний үзэлтн үүд эх орон нэгтнүүдийнхээ үн дэс уг саагаа гэх үзэл дээр нь тоглохоор тооцсон байна. Шот ландчууд тусгаар тогтнолоо алдах цагийг 400 жилээр цаашлуулж чадсан Бэн нокберний дэргэдэх тулал дааны 700 жилийн ойг 2014 онд тэмдэглэх юм. Тиймээс санал асуулгыг 2013 оноос хэтр үүлэлгүй явуулах нь зүй тэй гэж Даунинг Стрийт (Их Британийн Засгийн газар) үзэж байгаа юм. Тоймчдын хэлж буйгаар бол 2012 онд Лондонд шотландчууд нэгдсэн вант улстай хэчнээн эв нэгдэлтэйгээ ухаарах сэтгэлийг нь хөндөж чадах байх гэж Кэмерон найдаж байгаа аж.

Лондон, Эдинбург хоёрын эвдрэлцэх гээд байдаг хоёр дахь зүйл нь “Шотланд тусгаар улс байх ёстой гэдэгтэй Та санал нийлэх үү” гэсэн гол асуудал юм. Ард нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрөх юм уу, хориглох эрх шийдвэр гаргах төв байгууллагын нэр хүндээс хамааралтайг Британийн Ерөнхий сайд сануулсан ч Сэлмонд түүний бүхий л санаачилгыг эхнээсээ эрс эсэргүүцэж байв. Гэвч сүүлдээ буулт хийв. Тэгэхдээ Сэлмонд тохиролцоонд хүрэх гэж буй мэт дүр эсгэснээс биш түүн рүү бодит алхам хийгээгүй. Лондон илүү бүрэн эрхтэй байхыг, хэлэлцээр хийхийг зөвшөөрсөн хэрнээ тэрбээр Шотландын дотоод хэрэгт Английн Засгийн газрыг оролцуулахгүй хэмээн амласнаасаа буцсан юм.

Санал асуулгыг үндэсний үзэлтнүүдийн тавьсан бол золд нийцүүлж явуулахыг Лондон бүхий л хүчээрээ эсэр гүүцэж буйг ойлгож ядах юм үгүй. Тусгаар тогтнохыг Шотландын хүн амын гуравны нэг нь дэмжиж байгаа бөгөөд Сэлмонд өөрийн байр суурийг хамгаалж чадвал түүнийг дэмжигчдийн тоо өсөх магадлалтай юм. Сэлмонд бол гойд арга бачтай, ямар ч түвэгтэй байдлаас гарч чаддаг улстөрч гэж түүний өрсөлдөгчид нь үнэлдэг. Тийм болохоор Сэлмондоос Кэмерон илүү гарч чадах уу гэдгийг таахад бэрх. Тэгэхдээ Кэмероны байр суурийг дэмжихээ лейбо ристуудын удирдагч Эд Милибэнд мэдэгдсэн болохоор Сэлмондын эсрэг хүчирхэг холбоо бий болсон гэсэн үг. Энэ нь Сэлмондыг сандаргаж мэднэ.

Ерөнхий сайдын орлогч Ник Клэггийн толгойлж буй Либерал-ардчилсан намынхан нэлээн аядуу бодлого баримталж байгаа. Гэхдээ Шотландыг алдахыг төдийлэн хүсдэггүй. Тэд эрх баригч эвсэлд ордог. Гэтэл Эдинбургийг нэгдсэн вант улсаас гарахыг эсэрг үүцдэггүй англи хүмүүсийн тоо шотландчуудаас олон бай даг. Энэ нь англичуудын ажил хэрэгт Шотландын парламентчид оролцдогтой холбоотой. Түүнээс гадна Эдинбургт англичууд жил бүр 4.5 тэрбум фунт стерлингийн татаас өгч байдаг нь үүнд нөлөөлдөг. Ийм татаасыг Уэльс, Умард Ирланд гэсэн хоёр бүс нутагт ч өгдөг. Тусгаар тогтносноор Шотландын өмнө хүлээж буй ирээдүйг төсөөлөхүйеэ айдас төрөхөөр байгааг шинжээчид нуухгүй байна. Шотландад санхүүгийн болон улс төрийн хямрал нүүрлэхээр байгаа бөгөөд тэр нь Эдинбур гийн өвлөж авсан дааж давшгүй их өр, фунт стерлингээс татгалзахаас аргагүй байдалд хүрэх, энэ шинэ улсыг Европын холбоо болон НАТО-д элсүүлэхийг Брюссель хүсэхгүй байгаа зэргээс үүдэлтэй юм. Тэгвэл Шотланд тусгаар тогтносон тохиолдолд Их Британи цөмийн цэнэгтэй “Trident” баллистик пуужингуудаа хадгалах газаргүй болох юм.

Британийн ийм пуужингууд Шотландын нутаг дэвсгэр дээр байдаг тэнгисийн цэргийн баазуудад байрладаг. Тусгай илтгэлд дурдсанаар бол эдгээр бааз цөмийн цэнэгт хушуу бүхий пуужинг хадгалах хамгийн тохиромжтой газар аж. “Дейли телеграф” сонин эдгээр баазын нэг Кулпортыг “хосгүй” гэж нэрлэсэн байна. Түүнд бичсэнээс үзвэл Британийн хөлөг онгоцууд зогсоолдоо байж байдаг тэнгисийн цэргийн хүчний баазуудыг хэдэн жилдээ хэвээр байлгах талаар Шотландтай хэл амаа ололцоно гэдэгт Их Британийн батлан хамгаалах байгууллага найдсаар байгаа аж. Тэгэхдээ цөмийн зэвсгийн нөөцөө бусдын нутаг дээр хадгалж буйгаа Британийн цэргийнхэн “хар дарсан зүүд” гэж нэрлэж байна. Тэгвэл өөрийнх нь нутагт байгаа Британийн цэргийн баазуудын тухайд шотландчуудын бодол санаа маш тодорхой.

Мөнөөх Алекс Сэлмондын хэлснээр тусгаар тогтнолоо олж авсны дараа эх орон нь “үй олноор хөнөөх зэвсэг өөрийнхөө нутаг дээр байхыг тэвчихгүй” гэж байгаа. Тэгэхлээр Их Британийн Батлан хамгаалахын сайд Филип Хаммонд “Trident” пуужин хадгалах шинэ бааз байгуулахад зарцуулсан хөрөнгийн тодорхой хувийг тусгаар тогтносон Шотланд улс төлөх болно гэж хэлжээ. Сайдын энэ үгийг “хоосон заналхийлэл” гэж нөгөө тал үзэж байна. Ийн үзэхдээ, ЗХУ-ыг задарсны дараа нутаг дэвсгэр дээр нь түүний үлдээсэн цөмийн цэнэгт хушууны “ачаар” Украин, Беларусь, Казахстан улсууд цөмийн зэвсэгтэй улсын статустай болсныг жишээ болгожээ.

Р.ЖАРГАЛАНТ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)