ШОРООДОЖ МЭДЭХ ШОНГҮЙ ГАРУУД СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ГАЦААЖ БАЙНА

 УИХ-ын сонгуулийн хуулийг батлахад 14, цаашлаад 21 хоног үлдэж байна. “Ээлжит сонгууль явуулахын өмнө зур - гаан сарын дотор УИХ-ын сонгуулийн ту хай хуулийг батлах буюу нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Санал авах өдөр нь зур гадугаар сарын сүүлийн хагасын аль нэг лхагва гариг байна” гэсэн заалт одоо хэлэлцэж буй төсөлд бий. Ингэж тооцохоор 14- 21 хоног үл дэж байгаа юм. Ерөнхийлөгч хориг тавьж магадгүй гэж үзвэл тав хоногийн нөөцтэй байх ёстой. Төслийг 98-99 хувиар УИХ дахь АН, МАН-ын бүлэг тохиролцоонд хүрсэн учраас уг нь эцэслэн баталчихаж амжихаар ху гацаа.

Парламентад суудал авах намуудын босго долоон хувь гэж байсныг Ажлын хэсэг дээр таван хувь болгохоор ярьж байгаа ч хэлэлцүүлгийн явцад зургаан хувиас доош оруулахгүй бай хаар са нал хураалтын дүн гарна. Бүлгүүдийн дунд ийм тохироо байгаа юм билээ. УИХ-аас гадуурх намуудыг бухимдуулахгүйн тулд таван хувь байхаар Ажлын хэсэг хэлэлцэж байгаа гэсэн мэдээлэл дуулгах болсон. Гэхдээ долоон хувь бол байж болох хувилбар. Энэ нь на муудын чансааг илтгэж, чанаржуулахад эхний ээлжинд тийм ч өндөр хувь бас биш юм. УИХ-ын зарим гишүүний итгэлтэй хэлж байгаагаас үзвэл сонгуулийг хуучнаар нь явуулж ч магадгүй байна. Үүнийгээ үнэмшүүлэхийн тулд Үндсэн хуулийн цэцийг “өдөөн хатгаж” түүнд санаа өгөх болов. Ийм саад учирч мэдэхийг гадарласан МАН-ын хашрууд пропорциональ хэлбэрээр УИХ-д сонгуулах хүмүүсийнхээ нэрийн жагсаалтыг СЕХ-нд гаргаж өгдөг болох талаар тусгахыг оролдож байна. Ийн төслийн 99 хувиар тохироод байтал гайтай ганцхан асуудлаас болж амжихгүй ч байж магадгүй болов.

Шилжих буюу шороотой бөх зодоглуулах саналыг анх АН гаргаж тавьсан юм. 26 тойрогт 48 мандатын төлөөх нэр дэвшигчдийн өрсөлдөөнийн зарчим монголчуудад тодорхой, ил тод байна. Долоогоос дээш хувийн санал авсан намууд УИХ-ын 28 суудлыг өөрт ногдох хэмжээгээр хувааж авах байдлаар дараагийн сонгуулийг явуулна. Гэтэл энэ 28 суудалд хэнийг суулгах вэ гэдэг асуудал 99 хувьд хүрсэн тохиролцоог баллах дээрээ хүрчээ. Шилжих хөдөлгөөн гэдэг нь хүн бүрт тийм ч ойлгомжтой, таатай эд бас биш бололтой. 28 хүнийхээ нэрийг жагсааж сонгогчдод санал болгох, эсвэл намдаа ногдох суудалд нам нь хүнээ оруулах, энэ хоёрын харьцааг хэрхэн тогтоох гэх мэт асуудлаар АН, МАН хоёр одоо тархиа гашилгаж байна.

АН-ынхны ярьж буйгаар шилжих гэдэг нь мажоритариар сонгууль явуулах тойргоос гарч чадаагүй бол (гэхдээ 25-аас доошгүй хувийн санал авсан байх ёстой) 28 суудал руу 100 хувь гулсаж орох санаа юм. Энэ саналыг нь МАН буулт хийж хүлээж авсан ч бүлэг дотроо зөрчил үүсжээ. Шилжихийн тухайд С.Баяр нарын гишүүн бүлэг дээрээ нэг хувилбарыг байж болох юм хэмээн санал гаргасан гэсэн. Тэд шилжиж болно, гэхдээ тодорхой харьцаатай тогтоох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Энэ саналыг нь Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын удирд лагууд. тэдний тойрон хүрээллийнхэн нь дэмжиж байгаа сураг бий. Нэг талаасаа зөв ч байж болох хэлбэр. Учир нь лидерүүд сонгуульд намаа авч орж, ерөнхий нарийн бичгийн дарга нь сонгуулийн үеийн өдөр тутмын удирдлагаар хангадаг зарчим бий. Тийм хүмүүст мэдээж аль нэг тойрогт нэр дэвшээд, хажуугаар нь сонгуулийн ажлыг зохицуулахад жаахан түвэг учирдаг талтай. Тийм учраас дарга нар нь тойрогт дэвшихгүй, сонгуулиа амжилттай удирдчихаад түүнийхээ шагнал болгож намд ногдох УИХ-ын гишүүний суудалд сууж болох юм.

МАН-ын удирдлага ерөнхийдөө энэ зарчмыг дэмжжээ. Хэрвээ нам нь олонх болж чадаагүй бол удирдлагууд нь гишүүн болох гээд зүүдлээд ч хэрэггүй юм. Гэхдээ энэ асуудлыг нээлттэй орхисон байна. Хариуцлагын тухай асуудлыг сонгуулийн дараа хийх Их, Бага хурал нь шийдэх биз. Удирдлагынхаа санал болгож байгаа энэ хувилбарыг дэмжихгүй байгаа гишүүд цөөнгүй бий. Зүв зүгээр гараа хумхин сууж байгаад л УИХ-д сонгогдох гэж яаж байх вэ. Тэгээд хамаг хүч хөдөлмөрөө зарцуулж, улмаар шатах нь шударга биш гэж зарим нь эсэргүүцлээ илэрхийлжээ. Гэсэн ч удирдлагаас нь зүтгүүлсэн санал дэмжлэг аваад байгаа сураг тай. 28 суудлын хэдэн хувьд нь на мын бодлогоор хэн хэнийг оруулахаа Бага хурал нь тухайн үедээ шийдэх юм байна. 99 хувийн зөвшилцөлд хүрээд байтал сонгуулийн хуулийг яагаад гацаав. Буруутныг нь хэлээтэх гэвэл шууд АН-ыг “чичилчихмээр”. 26 тойргийн 48 мандатын тоогоор эднийх хүнээ дэвшүүлэх нь ойлгомжтой.

48-уулаа сонгогдохгүй нь 99 хувийн үнэн. Гэтэл тэнд өрсөлдөөд ялагдсан болгон шахуу өнөө 28 суудалд суух юм байх. АН-ынхан ийм тайлбар хийж буй. Яаж сэтгэхээрээ АН энэ хувилбарыг зүтгүүлээд байгааг ойлгоход үнэхээр төвөгтэй байгаа талаар намынх нь гишүүд ч, МАН-ынхан ч, олон нийт ч ярьж байгаа юм. Хамгийн энгийн, ойлгомжтой жишээ татъя. Наадамд унасан, бүр илэрхий далаараа тавиулсан ямар ч бөхийг дахин барилдуулдаггүй бус уу. Шороотой бөх гэж бид нэрлэдэг шүү дээ. АН-ын санал болгож байгаа “шил жих” гэгч хувилбар ердөө л үүнтэй эгээ нэг. Илэрхий ойлгомжтой иймхэн юмнаас болж сонгуулийн хууль гацаад байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ энэ долоо хоногт Сонгуулийн хуулийг батална гэж ам гарсан. МАНын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр шинэ долоо хоногт багтаагаад хуулиа батална гэж мэдэгдлээ. Харж л байя.

Э.ТӨР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)